delhin haanaas ?

dalbaa toologch

Flag Counter

Monday, April 14, 2014

Үзэмчин ардын түүх

       Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн узэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийхэн нутаглана. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу "үзмэрч төлөгч" байснаас ийм нэр олсон гэх ба "үзүүртэй хурц шулуун" гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу /Чингис/ хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэмшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа нь Өвөрмонголд харьяалагдан байсаар Манж улс Өвөр монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.      Ингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь "Их" үзэмчин, зүүн нь "Бага" үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөрмонголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад, 1945 оны өвөл нэг хэсэг нь БНМАУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ. Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин /Дорж ноёны албат явсан/ нь 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харьяалагдах болсон байна. Баруун Үзэмчнээс ирэгсэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ. Нутаг дэвсгэр 23 мянган ам.км. Нийтдээ 73 мянган хүн амтайгаас, 68.8 хувийг монгол үндэстэн эзэлдэг. Эрхэлдэг гол аж ахуй нь мал аж ахуй. Нүүрс, зэс, мөнгө, төмөр, хар тугалга, цайр, гантиг, хайлуур жонш зэрэг байгалийн баялагтай. Засаг захиргааны хувьд Баруун үзэмчин хошуу нь 12 сум, 3 суурин, 1 сангийн аж ахуйгаас бүрдэнэ. Баян-Уул суурин бол хошууныхаа улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа, холбоо, мэдээллийн төв нь юм. Баруун үзэмчний хөдөө нутаг нь тал нутгийн нүүдэлчин үндэстний өлгий нутаг бөгөөд үндэсний соёл уламжлал, уртын дуу, үзэмчин ардын хувцас чимэглэл, уламжлалт бөх зэрэг уламжлалт соёл ахуйгаа өнөө хир хадгалан хамгаалсаар ирсэн билээ. 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More